Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадаа тоглож байсан хоёр хүүхдийг согтуу этгээд хутгалж гэмтээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Энэ сарын 10-ны 21:40 цагт Дорнод аймгийн цагдаагийн газарт “Хэрлэн сумын есдүгээр баг, 15 дугаар байрны урд согтуу хүн хүн хутгаллаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтын ажиллагааг явуулж, Хэрлэн сумын иргэн М гэртээ архидан согтууран, 21:00 цагийн орчимд гэрээсээ гарч, 15 дугаар байрны гадаа тоглож байсан 9 настай Б, 13 настай А нарыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хохирогч хүүхдүүдийг яаралтай эрүүл мэндийн байгууллагад хүргэж, шаардлагатай эмчилгээг хийж эхэлжээ. Сэжигтэн М-ийг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

СОЁОЛОН: УИХ-ын гишүүн Загджавын Мэндсайханы хурдан хул үрээ хурдаллаа
СОЁОЛОН: УИХ-ын гишүүн Загджавын Мэндсайханы хурдан хул үрээ хурдаллаа
 
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.