Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан болж өндөрлөлөө.
Гарааны зурхайд 190 гаруй соёолон гарснаас Ховд аймгийн Мянгад сумын уяач, УИХ-ын гишүүн Загджавын Мэндсайханы хурдан хул үрээ хурдаллаа.
АМАН ХҮЗҮҮ: Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Нямноровын Мөнхийн бор үрээ,
АЙРГИЙН ГУРАВ: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хурдан хээр соёолон,
АЙРГИЙН ДӨРӨВ: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Дамжинсүрэнгийн Гаваасүрэнгийн хээр халзан соёолон,
АЙРГИЙН ТАВ: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн алдарт уяач Бямбажавын Баярмагнайн хурдан бор үрээ хурдлав.