Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ-ноос Сэлэнгэ аймгийн наадмын үзүүр, түрүүний барилдааныг ДҮРМИЙН БУС гэж үзэн, давсан бөхийн цолыг аймаг, цэргийн цолтны эрэмбэд тооцохгүй гэв

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 27 секунд

Сэлэнгэ аймгийн наадмын үзүүр, түрүүний барилдаан маргаантай болсон тул бөх сонирхогчид багагүй бухимдаж эхэлсэн. Тодруулбал, Аймгийн заан Э.Төмөрсүх, Э.Алтанбаяр нар үзүүр, түрүү булаалдан барилдсан бөгөөд засуул "барилдааныг голлуулах" дохио өгсөн байхад, Э.Алтанбаяр нь үүнийг зөрчсөн дүр зураг бичлэгт үлдсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛД:

"Сэлэнгэ аймгийн баяр наадмын үзүүр, түрүүний барилдаан "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн 4.6.6-д "Засуул барилдааныг түр зогсоох үед, эсхүл учраагаа өмсгөлөө засаж байхад болон барилдаан удааширсан үед барьц бариулж байхад мэх хийж унагах тохиолдолд дахин барилдуулна" гэсэн заалтыг зөрчсөн барилдаан болсон байна.

Иймд дээрх барилдааны үр дүн буюу шинээр цол авсан дээрх бөхийн цолыг ҮИБНТХууль, ҮИБНҮБөхийн барилдааны дүрэмд заасны дагуу Аймаг цэргийн цолтны эрэмбэд тооцохгүй болно.

Жич: Уг барилдаантай төстэй барилдаан 2021 онд зохион байгуулсан 512 бөхийн барилдааны тавын даваанд болж, Хөлийн цэцүүд хоёр бөхийг дахин барилдуулахаар шийдвэрлэсэн боловч өвдөг шороодсон бөх татгалзаж байсан болно" гэжээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Х.Нямбаатарын сайхан сэтгэлийн үр дүнд үүссэн хуушуурны зөвшөөрөл хомсдол, оочер, үнийн хөөрөгдөл болж дууслаа“ гэв
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Х.Нямбаатарын сайхан сэтгэлийн үр дүнд үүссэн хуушуурны зөвшөөрөл хомсдол, оочер, үнийн хөөрөгдөл болж дууслаа“ гэв
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.