Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Х.Нямбаатарын сайхан сэтгэлийн үр дүнд үүссэн хуушуурны зөвшөөрөл хомсдол, оочер, үнийн хөөрөгдөл болж дууслаа“ гэв

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Энэ жилийн баяр наадмаар хуушуурын бизнес эрхлэх ААН-үүдэд олгох зөвшөөрөлд шинэ зохицуулалтууд үйлчилж эхэлсэн. Гэвч энэ нь хуушуурын цэгүүдийг цөөрөхөд хүргэж, наадмын эхний өдөр багагүй оочер дараалал үүсгэн, наадамчин олныг бухимдуулаад буй.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн цахим хуудаснаа "Ард түмнээ хайрлаж, хамгаалах гэсэн Х.Нямбаатар даргын сайхан сэтгэлийн үр дүнд үүссэн хуушуурны зөвшөөрөл хомсдол, оочер, үнийн хөөрөгдөл л болж дуусав. Хэтийдсэн халамж хүчээр иргэдэдээ тулгаж, энгийн байсан харилцааг дарга суурьтай болгов. Иргэд уг нь өөрсдөө хаанаас, ямар хуушуур авахаа шийдээд явчих ухаантай" гэжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 31 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 31 хэм дулаан
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.