Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн 94.7 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг тус байнгын хорооны даргаар сонголоо.

Шинэ Засгийн газар бүрдсэний дараахан УИХ бүтцээ хумьж, байнгын хороодын тоог цөөлөхөөр шийдвэрлэн улмаар УИХ-ын тухай хууль болон хамт өргөн барьсан Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэснээр гурван байнгын хороог татан буулгаж, хоёр байнгын хороог нэгтгэж, нэмж Өргөдлийн байнгын хороог дахин байгуулсан байна.

Тодруулбал, Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог нэгтгэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болгон шинэчлэн өргөжүүлж, даргаар нь УИХ-ын гишүүн Б.Найдалааг нэр дэвшүүлж, гишүүдийн саналаар томиллоо. Б.Найдалаа нь ХҮН намын даргаар ажиллаж байсан, тус намын Удирдах зөвлөлийн гишүүн.

Уг байнгын хороо нь боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт зэрэг нийгмийн олон чухал салбаруудын хүрээнд Хүн төвтэй хөгжилд төвлөрөн ажиллах үндсэн чиг үүргийг хүлээн ажиллах аж.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Боловсролын хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд Г.Занданшатарт АСУУЛГА тавилаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Боловсролын хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд Г.Занданшатарт АСУУЛГА тавилаа
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.