Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Төрийн тусгай хамгаалалтад авсан тогтоолыг ХҮЧИНГҮЙ болгожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга чуулганы хуралдаанд чөлөөтэй, гадаад томилолттой гэх шалтгаанаар огт оролцохгүй байгаа. Тэгвэл өөрөөс нь ярилцлага авахаар хандсан нэр бүхий сэтгүүлчдээс зугтаж, хамгаалалтын ажилчид нь сэтгүүлчдийн биед халдсан явдал гарсан.

Тэгвэл "Newsroom" сайтын эрхлэгч Б.Батцэцэгт хариу албан бичиг хүргүүлэхдээ Төрийн тусгай хамгаалалтын газраас "Монгол Улсын Засгийн газраас 2024 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаар тогтоолын дагуу Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Төрийн тусгай хамгаалалтад авсан" гэж мэдэгдсэн байдаг.

Харин дээрх тогтоолыг өнөөдөр цуцалсан талаар эх сурвалж мэдээллээ.

Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа
Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа
 
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.