
3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн шигшээ багийн тамичрдын нэг О.Хулан "Дэлхийн аваргын мөнгөн медаль.
Монгол Улсынхаа төлөө бүх зүрх сэтгэлээ дайчлан тоглосон ид шидийн мэт долоо хоног болж өнгөрлөө. Монгол гэсэн өмсгөл өмсөх бүрдээ маш их бахархал төрдөг билээ. Монгол ард түмнийхээ энэ их хайр, хүндлэлийг даахын тулд цаашид улам бүр хичээх болно.
Энэ өндөр нэр хүндтэй шагнал бол миний биш, намайг дэмжиж, урам өгч, итгэл үзүүлсэн бүх хүний гавьяа. Гэр бүл, найз нөхөд, хамаатан садандаа арыг минь бат даадагт баярлалаа. Мөн бас хамтдаа том зүйлд итгэж, уйгагүй хөдөлмөрлөсөн багийнхандаа баярлалаа.
Энэхүү гайхалтай тэмцээнийг бодит болгосон 3х3 холбооны бүх хамт олон volunteer-үүддээ, Монголын сагсан бөмбөгт бас нэгэн хуудсыг бичиж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Батцэнгэл захирал, Монголын 3х3 холбооны ерөнхийлөгч Мягмаржав захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга Төгсжаргал болон Лхагва-Очир ах тэргүүтэй холбооны бүх удирдлагууддаа та нартаа сагсан бөмбөгийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалтад тань гүнээ талархал илэрхийлж байна.
Өдийг хүртэл намайг хөгжүүлж, хүмүүжүүлсэн бүх багш нартаа баярлалаа. МУГД Тулга багшдаа хэн ч итгээгүй байхад надад итгэл хүлээлгэсэн тандаа баярлалаа. Гантулга, Ундрах болон Steve, та нартаа бүгдэнд нь маш их баярлалаа. Цэнгүүнбаяр болон Баасанхүү ах нартаа үргэлж найз шиг сонсож хурцалдагт баярлалаа. Хоол зүйч Сайнцэцэг эгчдээ бид нарыг халамжилсанд баярлалаа.
Амазонс клубийн үүсгэн байгуулагч Ганхуяг, Наранбаатар, Цогтцолмон, Дамдинням ах нартаа эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжлийг Монголд хурдлуулсан үйлст тань маш их баярлаж байна. Миний ментор Хаш-Эрдэнэ ахдаа, үргэлж томоор мөрөөдүүлдэгт баярлалаа.
Өдийг хүртэл замд өөрсдийн сайхан сэтгэлээр бидэнд тусалсан маш их хүмүүс бий. Заримыг нь дурдвал Швейцарын Сараа эгчдээ, Лхамаа ахдаа болон Comedian Содоо ахдаа маш их баярлалаа.
Хамт ирж бидний бэлтгэл хангаж өгдөг Сансар-14 баг болон бусад бүх залуучууддаа, бид нарт цаг заваа гаргаж, биднийг хурцалдагт баярлалаа.
Эцэст нь Монголын бүх дэмжигч нартаа унаж босоход минь түшиж, өдийг хүртэл тэмцэх хүч өгдөгт баярлалаа
Монгол Улс мандан бадраг" хэмээжээ.