Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чэндуд дотоодод халдварласан гурван тохиолдол илэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 49 секунд

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн нийслэл Чэнду хотод мягмар гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан гурван шинэ тохиолдол илэрчээ.

Чэнду хотын Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь даваа гарагт халдвар илэрсэн хоёр хүний ач охин, хоёр нь тэдгээр тохиолдолтой ойр амьдардаг хүмүүс юм.

Тэдний ойрын хавьтал болох 46 хүнийг илрүүлэн тогтоож, эмнэлгийн хяналтад оруулсан байна. Мөн сүүлийн 14 хоногт тэдний очсон газруудыг халдваргүйжүүлжээ.  Чэндуд өнөө өглөөний байдлаар нуклейн хүчлийн шинжилгээ хийхээр 24598 сорьцыг цуглуулсан байна. Түүнчлэн орчин болон хүнсний 468 сорьц цуглуулжээ.

Э.Эрдэнэбаатар: Архангай аймгийн иргэн анхны тусламж үзүүлж байхад нас барсан
Э.Эрдэнэбаатар: Архангай аймгийн иргэн анхны тусламж үзүүлж байхад нас барсан
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.