Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Эрдэнэбаатар: Архангай аймгийн иргэн анхны тусламж үзүүлж байхад нас барсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр 24 цагийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ.

Өнөөдрийн байдлаар Нэг өрх-Нэг иргэн зарчмаар иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулах ажил 82% тай явж байна. Тодруулбал, Улаанбаатар хотод коронавирусийн тархалтыг тандах зорилгоор Нэг өрх-Нэг иргэн зарчмаар 70 мянган өрхийг шинжилгээнд хамруулахаар болсон. Уг ажлын хүрээнд түргэвчилсэн оношлуурын 48 цэгээр нийт 58 мянган иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын мэдээллийн үеэр олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр тархаад байгаа Архангай аймгийн иргэн хот руу орох гэж PCR шинжилгээ өгөхөөр хүлээж байхдаа нас барсан талаарх мэдээлэлд нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр "Архангай аймгаас хувийн тээврийн хэрэгслээр зургаан иргэн гарч, өнгөрсөн шөнө буюу 2020 оны 12 дугаар сарын 7-ны орой Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн. Коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг эдгээр иргэд өгөөгүй байсан тул өнөөдөр /2020.12.07/  өглөө авахаар төлөвлөж байв. Гэтэл тухайн иргэдийн нэг буюу иргэн О-н бие муудаж, нийслэлийн түргэн тусламжийг дуудсан. Дуудлагын дагуу түргэн тусламжийн төвийн эмч нар анхны тусламж үзүүлж байх хугацаанд иргэн нас барсан. Нас барсан шалтгааныг тодруулахаар хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа" хэмээв.

Түүнчлэн "Нийслэлийн Онцгой комиссоос өвчлөл бүртгэгдсэн голомт буюу Орхон, Сэлэнгэ, Архангай, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр аймгаас ирж буй иргэдийг заавал PCR шинжилгээ өгсөн тохиолдолд нэвтрүүлж байгаа. Иймд иргэд та бүхэн орон нутгаасаа гарахдаа PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатайг анхааруулъя" гэлээ.

П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарт ял оноожээ
П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарт ял оноожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.