Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.
Шингэний хэрэглээ:
- • Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
- • Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах
Өөх, тосны хэрэглээ:
- • Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
- • Транс тос хэрэглэхгүй байх
Мах, махан бүтээгдэхүүн:
- • Халуун шөлтэй хоол идэх
- • Адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх
- • Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
- • Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
Жимс, хүнсний ногоо:
- • Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
Гурил, гурилан бүтээгдэхүүн:
- • Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
- • Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
- • Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах
Сүүн, сүүн бүтээгдэхүүн:
- • Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
- • Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх