Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зулын 25”-нд номын айлдварыг цахимаар дамжуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Монголчууд бид эрт дээр үеэс Өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг ''Зулын 25" буюу "Богд ламын дүйчин" өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.  Энэ жил зулын 25-н пүрэв гарагт тохионо.

Энэ өдөр мацаг барьж арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани, мэгзэм нь түм болон арвижин их буян хураадаг. Иймд сүсэгтэн олон цар тахлын энэ хүнд үед гэрээсээ даган баясаж, буянд шамдан өнгөрүүлэхийг МБШТ Гандантэгчэнлин хийдээс уриаллаа.

БОГД ЛАМЫН ДҮЙЧИН, ЗУЛЫН 25-НЫ  ХӨТӨЛБӨР

06:30  Тэгчэн сожин МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж, Д.Чойжамц /ТВ-5, ТВ-9, Гандантэгчэнлин хийд, Бурхан багшийн их дүйчин өдөр цахим хуудас, Лавай-Эгшиг радио шууд дамжуулна/

08:00 – 22:00 Богд ламын чого Гандан дуганд /ТВ-5, Гандантэгчэнлин хийд, Лавай-Эгшиг радио шууд дамжуулна/

08:00 – 22:00 Сандуйн чого Очирдарийн дуганд /ТВ-9, Бурхан багшийн их дүйчин өдөр цахим хуудас шууд дамжуулна/

11:30  МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын айлдвар, мэндчилгээ. /МҮОНРТ, ТВ-5, ТВ-9, Лавай-Эгшиг радио шууд дамжуулна/

12:00 Богд ламын дүйчин Зулын 25-ны дүйчин өдрийн номын айлдвар  /ТВ-5, ТВ-9, Гандантэгчэнлин хийд, Бурхан багшийн их дүйчин өдөр цахим хуудас, Лавай-Эгшиг радио шууд дамжуулна/

20:00 1,000 зул өргөх ёслол Covid-19 цар тахал түргэн амирлах, өвдсөн хүмүүс эрүүл байхад зориулна. /Гандантэгчэнлин хийд, Бурхан багшийн их дүйчин өдөр цахим хуудсаар шууд дамжуулна/

Эх сурвалж: МБШТ Гандантэгчэнлин хийд

БЗД-ийн 25 дугаар хорооны иргэд яаралтай PCR шинжилгээнд хамрагдана уу
БЗД-ийн 25 дугаар хорооны иргэд яаралтай PCR шинжилгээнд хамрагдана уу
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц