“Эрэл” компанийн ТУЗ дарга асан Б.Эрдэнэбатад холбогдох давж заалдах шатны шүүх хурал 14.00 цагт нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Б.Эрдэнэбат өөрийнх нь хэргийг шүүх бүрэлдэхүүн шударга шийдвэрлэж чадахгүй гэж үзэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна. Тиймээс шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Анхан шатны шүүхээс түүнд долоон жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон юм. Харин түүний гэргий шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. “Номин холдинг”-ийн захирал Ш.Баярсайхан өөрийг нь залилсан гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд шүүх Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулах шийдвэрийг гаргасан билээ.
Б.Эрдэнэбат шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж, хурал хойшлов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.