Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Төрийн өмчийн уул уурхайн компаниудын санхүү, гүйцэтгэх удирдлагын томилгоо манай яаманд огт хамаагүй явж ирсэн хэр нь ял нь ирээд бичигддэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас салбарт харъяадагдаж буй төрийн өмчит уул, уурхайн компаниудын 2024 оны ажлын гүйцэтгэл, санхүүгийн аудитын тайланг тодруулж асуулаа.

АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яаманд гарч байгаа аудитын дүгнэлтийг манай ТНБД-аар ажиллаж байсан Улсын Ерөнхий аудитор М.Магнайсүрэн өөрөө маш сайн мэдэж байгаа. Төрийн өмчийн Эрдэнэс Монгол ХХК, Монголросцветмент ТӨҮГ, Шивээ-овоо ХК, Эрчис Ойл ТӨХХК зэрэг бүх төрийн өмчийн уул уурхайн компаниуд яаманд огт хамаагүй. Санхүүгийн хувьд ч тэр, гүйцэтгэх удирдлагыг нь ч томилдоггүй хэр нь ял нь ирээд бичигддэг. Энийг шийдвмээр байна. Нэг бол ямбыг нь эдлүүлээд манай яаманд өг. Тэгээд бид ялаа үүрээд явъя.

БАЙНГЫН ХОРОО: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хотын даргын мэдээллийг сонсоно
БАЙНГЫН ХОРОО: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хотын даргын мэдээллийг сонсоно
 
ЧУУЛГАН: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол ажлын өдөрт шилжүүлдэг байх хуулийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол ажлын өдөрт шилжүүлдэг байх хуулийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.