Г.Дамдинням: АИ-92 хэвийн, АИ-95 өчигдөр хотын зүүн талаар дууссан байсан нөхөж цэнэглүүлж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Шатахууны асуудал хэвийн болсон талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ. Тодруулбал тэрбээр, "Улсын хэмжээний бүх ШТС-уудын нөөцийг хянаж удирддаг систем, нөөцийн сав, нөөц бүрдүүлэх зээл гээд олон жил орхигдсон бодлогын шийдлүүдийг ирэх жилээс хийнэ. Тус бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгайлсан хууль ойрын өдрүүдэд ЗГ-аас УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцэгдэхээр өргөн баригдана. Нефть боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах, түүхий эдийг бүрдүүлэх ажилд байнга анхаарч шийдэл гаргаад ажиллаж байгаа.

Заримдаа өглөө, орой өөрөө явж шалгана. АИ-92 хэвийн, АИ-95 өчигдөр хотын зүүн талаар дууссан байсан нөхөж цэнэглүүлж байгаа. Өнөөдөр хотын баруун талаар үзлээ байна. Жижиглэн дизель жигдэрчихнэ.

Баруун аймгуудын хангалт төвөөс хийгддэг болсноос хойш хүргэлт жоохон цаг авах юм. Сая ОХУ-д очиж баруун талаараа нийлүүлэлтээ сэргээхээр тохирсон. Жигдрүүлнэ ээ" гэв.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж зам, талбайд давс, бодис цацаж байна
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж зам, талбайд давс, бодис цацаж байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!