Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэмтэд эсрэг биетээс зайлсхийдэг мутаци илрүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Америкийн судлаачид “COVID-19” халдварын эсрэг үүсдэг эсрэг биетээс зайлсхийж чаддаг коронавирусний мутацийг олж илрүүлжээ.

Энэ нь коронавирусний анхны ийм мутаци юм. Фред Хатчинсоны нэрэмжит хавдар судлалын төвийн мэргэжилтнүүд коронавирусний өргөс болон түүний гол хэсэг болох RBD /receptor binding protein/ уургийн мутацийг судалжээ. Вирус энэ уургуудыг ашиглан эсэд нэвтэрдэг байна. Мутацид орсон эдгээр уураг вирусийг эсрэг биетээс нуун далдалдаж, эрүүл эсэд нэвтрэхэд нь тусалдаг байна.

“Арваннэгдүгээр сарын дунд үеийн байдлаар бид нэг эсвэл хэд хэдэн эсрэг биетээс зайлсхийж чадаж байсан нэлээд олон мутацийг хүнээс илрүүлсэн. Эдгээрийн нэг нь Нидерланд, Данийн усны булгын фермд дэгдсэн халдвартай холбоотой байсан бол бусад нь Шотланд, Нидерландад илэрсэн" гэж судлаачид ярьсан байна.

 

Монгол Улс ямар вакцин авах вэ?
Монгол Улс ямар вакцин авах вэ?
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.