
Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр голд живж амиа алдсан хоёр хэрэг гарсны нэг нь Сэлэнгэ аймагт, нөгөө нь Дорнод аймагт гарсан байна. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Дэхт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 12 км/ “Хэрлэн” голд 1 хүн нас барсан байдалтай байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 16:26 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход Дорнод аймгийн харьяат иргэн Н, /42 настай, эмэгтэй/ нас барсан байдалтай “Хэрлэн” голын усанд байсныг алба хаагчид ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
Урин дулааны улирал эхэлж, иргэд гол усанд живэхээс сэрэмжлэхийг Онцгой байдлын албанаас анхаарууллаа.