Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улс Австралийн холбооны улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр хийх төслийг боловсруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Австралийн Холбооны Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг 2024 оноос эхлүүлж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Австралийн Нийгмийн үйлчилгээний яам хамтран Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг боловсруулж байна.

Талууд Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх 2 дахь удаагийн уулзалтыг 2025 оны 03 дугаар сарын 25-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Энэ үеэр хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцооны онцлогт нийцүүлэн хэлэлцээрийн ерөнхий агуулга, зарчмын талаар ерөнхий зөвшилцөлд хүрч, дараагийн шатны хэлэлцээг 06 дугаар сард хийхээр тохирлоо.

Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 онд манай улсын 16 мянга орчим иргэн

байгаагийн 10 мянга орчим нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ.

Манай улсад нийгмийн ажилтан мэргэжлийг сонгож суралцсан 6000 гаруй мэргэжилтэн байна
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.