Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Батлан хамгаалах яам, Шинжлэх ухааны академи хоорондын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

May be an image of 2 people and text

Арга хэмжээнд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ШУА-ийн Ерөнхийлөгч, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич С.Дэмбэрэл, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, ШУА-ийн дэд Ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, БХЭШХ-ийн дэд захирал хурандаа Т.Мөнх-Оргил болон бусад албаныхан оролцлоо.

Батлан хамгаалах яам, шинжлэх ухааны академи хоорондын хамтран ажиллах санамж бичгийг судалгаа, шинжилгээний ажил авуулах, сургалт, судалгааг нягт уялдуулах, харилцан мэдээлэл, санал солилцох, хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн хэлэлцэх, цаашдын зорилгыг тодорхойлох зорилгоор 2022 онд байгуулж байсан юм.

-Харин шинэчлэн байгуулж буй санамж бичигт

  1. Цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлж, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, оновчлол, материал судлал зэрэг шинэ тэргүүлэх чиглэлээр батлан хамгаалахыг судалгааг өргөжүүлэх,
  2. Гарааны технологи, инновацыг дэмжих, шинжлэх ухаан, технологид суурилсан компани, технологи дамжуулах төв байгуулж, тэдгээрийг батлан хамгаалах салбарт нэвтрүүлэх,
  3. Эрдэм шинжилгээний ажилтнуудыг чадавхжуулах, мэргэжлийн судлаачдыг бэлтгэх хүрээнд доктор, докторын дараах түвшний судалгааг дэмжиж, залуу эрдэмтэн, судлаачдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,
  4. Судалгаанд шаардлагатай дата, дүн шинжилгээ, мэдлэгийн урсгалыг харилцан солилцох нэгдсэн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх,
  5. Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновацын нэгдсэн төвийн судалгааны бааз суурийг бэхжүүлэх,
  6. Хамтын ажиллагааны үр дүнг хэмжих хяналтын механизмыг бий болгож, хамтарсан ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавих зэрэг асуудлуудыг тусгаснаараа онцлог юм.
  7. May be an image of 4 people and text that says 'lel e MrAAЛAX RAЛ 555 le MMN K'
Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
 
Г.Лувсанжамц: Улаанбаатар хотод ипотекийн зээл авсан 63 хувь нь орон сууцнаас орон сууцанд шилжсэн байна
Г.Лувсанжамц: Улаанбаатар хотод ипотекийн зээл авсан 63 хувь нь орон сууцнаас орон сууцанд шилжсэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.