
Энэхүү наадамд Монгол Улсын ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, АНУ-ын 8 дугаар армийн үлээвэр найрал хөгжим, БНСУ-ын Үндэсний үлээвэр найрал хөгжим, Тэнгисийн цэргийн үлээвэр найрал хөгжим, Хуурай замын цэргийн үлээвэр найрал хөгжим, Агаарын цэргийн үлээвэр найрал хөгжим, Хүндэт харуулын хөгжим, Чанвон хотын үндэсний бүжгийн чуулга тус тус оролцож буй.
Цэргийн хөгжмийн наадам ихэнх оронд “Зэвсэггүй энх тайвныг тогтоох нь” уриан дор болдог бол энэ удаагийн наадам “Ой хээрийн түймрийн улмаас амь эрсэдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн "Бид хамтдаа" уриан дор болж байна.
