Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

May be an image of 10 people and text

БХЯ-ны ТЗУГ-ын дарга Ц.Одхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Цэргийн төв эмнэлгийн нийт ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Батлан хамгаалахын сэргэлт" бодлогын хүрээнд тусгагдсан бодлого, зорилт болон хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.

Тус эмнэлэг нь Улсын нэгдүгээр эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багт 7 чиглэлээр 25 эмч, сувилагчийг 2024 оноос бэлтгэж, хагалгааны орчин нөхцөлийг 2021 оноос сайжруулсны дүнд 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр түүхэн 104 жилдээ анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.

May be an image of 8 people, hospital and crowd

Ажлын хэсэг Цэргийн төв эмнэлэг болон ажилтан, албан хаагч нарт тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн алба хаагчидтайгаа уулзаж “Эх Оронч Монгол-Их Сэргэлтийн Жил“ -ийн бодлого зорилтоо танилцууллаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.