Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын хамтарсан ажлын хэсэг энэ оны “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах ангиудын сургалтын төвүүдийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Уг ажлын хэсэг “Оюутан цэрэг”-ийн сургалт зохион байгуулах цэргийн байр, гал тогоо, хооллох танхим, ахуй үйлчилгээ, ариун цэврийн болон угаалгын өрөөг бэлтгэсэн байдал, хичээлийн танхим, сургалтын хэрэгсэл, соёл хүмүүжлийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл ахуйг зохион байгуулах бэлтгэл, сургалтын төлөвлөгөө, багшлах бүрэлдэхүүний бэлтгэл хангагдсан байдал болон цэргийн алба, аюулгүй байдал, сахилга зохион байгуулалт, камерын хяналтыг зохион байгуулсан байдлыг шалган туслах ажлыг зохион байгуулж байна.

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын журам энэ жил шинэчлэгдэж, 1-3 дугаар дамжааны оюутан хамрагдах боломжтой болж, алба хаах оюутнуудын тоо нэмэгдэж, цэргийн мэргэжлийн сургалтыг 13 байрлалд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.