Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНЭУ-ын Батлан Хамгаалах Яамны төрийн нарийн бичгийн дарга Ражеш Кумар Сингхийг хүлээн авч уулзав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

May be an image of 3 people, the Oval Office and text

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Ражеш Кумар Сингх тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 12-15-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг БНЭУ-ын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Ражеш Кумар Сингхийг хүлээн авч уулзан, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр бригадын генерал Д.Ганхуяг төлөөлөгчдийг Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Нүүдэлчин заан-2025” хоёр талын хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаа болон “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих олон улсын сургуулийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирж, оролцож байгаад талархал илэрхийлэв.

May be an image of 8 people and text that says '៥ БАТЛАНХАНГААЛАХЯА БАТ! БАТЛАН XAMAAI ЯАЛ'

Ноён Ражеш Кумар Сингх бригадын генерал Д.Ганхуягтай дахин биечлэн уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.

Тус айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Хааны Эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
 
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.