Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын төлөөлөгч “Дэслэгч Генерал Вавел“-ыг хүлээн авч уулзалт хийв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

May be an image of 2 people and text

“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлтийн ажиллагааны үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалыг төлөөлөн ирсэн дэслэгч генерал Вавелтай хоёр талын уулзалт хийлээ.

May be an image of 5 people and text

Уулзалтын үеэр талууд хоёр талын цэргийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Хааны эрэлд” сургуулийн хамрах хүрээ, сургалтын агуулга хэлбэр жилээс жилд өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцолж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь цэргийн командлалтай хамтран 20 гаруй жилийн хугацаанд даян дэлхийн энх тайвны төлөө олон ажил, арга хэмжээ, сургалт дадлагыг зохион байгуулсан юм.

May be an image of 2 people and the Oval Office

“Төрийн цэргийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.