Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жолоодох эрхгүй этгээд 1 настай хүүхэд мөргөж, амь насыг нь хохироожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон харамсалтай осол энэ сарын 7-ны өдрийн 12.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Жолоодох эрхгүй иргэн М нь Toyota Prius-30 маркийн авто машиныг жолоодож, урагш хөдлөхдөө бага насны /1 нас/ хүүхдийг мөргөж гэмтээсэн байна. Тухайн хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа амь хохирсон хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна" гэлээ.

Иймд иргэд та бүхэн жолоодох эрхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, авто машин жолоодохоосоо өмнө эргэн тойрноо сайтар харж, бага насны хүүхэд байгаа эсэхийг шалгах, мөн эцэг эх, асран хамгаалагч нар тээврийн хэрэгслийн ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хугацаат цэргийн алба хаагчид маргааш тангараг өргөнө
Хугацаат цэргийн алба хаагчид маргааш тангараг өргөнө
 
2026 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчийг ирэх хоёрдугаар сард сонгон шалгаруулна
2026 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчийг ирэх хоёрдугаар сард сонгон шалгаруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.