Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 10 багц буюу 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалж, 72.4 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 122 удаагийн арилжаагаар 2.86 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.3 сая тонн нүүрс борлуулснаас нийт борлуулсан нүүрсний 48%-ийг 1/3 коксжих нүүрсний борлуулалт бүрдүүлж байна.

Компани Тавантолгойн бүлэг ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлогын хүрээнд сүүлийн 2 жилийн хугацаанд 1/3 коксжих нүүрсний борлуулалт 57 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа
 
The MongolZ баг өнөөдөр шинэ бүрэлдэхүүнээрээ анхны тоглолтоо хийнэ
The MongolZ баг өнөөдөр шинэ бүрэлдэхүүнээрээ анхны тоглолтоо хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.