Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д цагаачдыг албадан гаргахыг эсэргүүцсэн жагсаал үймээн дэгдээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо цагаачдын эсрэг бодлого хэрэгжүүлнэ гэдгээ зарласан. Тийм ч учраас тус улсад хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагаа өрнөж буй. Тэгвэл цагаачдыг албадан гаргахыг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал Лос Анжелес хотод өрнөж байгаа аж. Лос Анжелес хотод хууль бус цагаачдыг баривчлах ажиллагаа эхэлсэн бөгөөд 44 орчим хүн саатуулагдаад байгаа юм байна. Жагсагчид зам хааж, цагаачлалын албаны ажилтнууд руу чулуу шидэж, хогийн савыг шатааж, Мексикийн далбааг босгосон байна.

Үүний хариуд Трамп Үндэсний гвардийн 2000 цэргийг тус хот руу илгээхийг тушаажээ. Хэрэв эмх замбараагүй байдал үргэлжилсээр байвал тэнгисийн явган цэргүүдийг нэмж оруулах болно гэж анхааруулсан байна.

“Алтантүлхүүр” хадгаламжийн нөхцөл илүү таатай болж шинэчлэгдлээ
“Алтантүлхүүр” хадгаламжийн нөхцөл илүү таатай болж шинэчлэгдлээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.