Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗДХЯ болон БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын “Хамтран ажиллах тухай үйл ажиллагааны хөтөлбөр /2022-2026 он/”-ийн дагуу яам хоорондын гадаад хамтын ажиллагааны газрын түвшний ээлжит хамтарсан зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо.

Уулзалтаар талууд 2023 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ы Хөх хотноо зохион байгуулж байсан анхдугаар зөвлөлдөх уулзалтаас хойших хугацаанд “Үйл ажиллагааны хөтөлбөр /2022-2026 он/”-ийн дагуу терроризм, салан тусгаарлах, хэт даврагсадтай тэмцэх, хар тамхи, түүний хууль бус эргэлттэй тэмцэх, хил орчмын бүс нутгийн аюулгүй байдал, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, хоёр улсын хууль сахиулах салбарын орон нутаг дахь ижил төрлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийг дүгнэн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн дээрх хөтөлбөрийг хоёр улсын хууль сахиулах салбарын харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ажил хэргийг бодит үр дүнд хүргэх гол суурь болсныг харилцан хүлээн зөвшөөрч, цаашид уг хөтөлбөрийн агуулгыг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр тохиролцов.

Ээлжит уулзалтад манай талаас тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, айлын талаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Ли Юйхун нарын тэргүүтэй Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцлоо.

Х.Нямбаатар: Өчигдөр төрсөн өдөр гээд пиджак өмссөн чинь даргын суудалд санаархаж байна гээд шүүмжлээд байсан
Х.Нямбаатар: Өчигдөр төрсөн өдөр гээд пиджак өмссөн чинь даргын суудалд санаархаж байна гээд шүүмжлээд байсан
 
Төсвийн мөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй, шинэ жил, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг байхыг ҮҮРЭГДЛЭЭ
Төсвийн мөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй, шинэ жил, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг байхыг ҮҮРЭГДЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.