
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүх хурал өнөөдөр өглөө Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж, 9 хоног албадан баривчлах шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа, “Би Энхмаад засрал хүмүүжил олгохоор 9 хоног аваад явахаар боллоо. Наадам дөхлөө. Цэнгэлдэхийн ажил зогсох ёсгүй. Нямбаа шударга ёс зүйтэй хүн томилоорой“ гэжээ.
Мөн цахим орчинд, Прокуророос Д.Мөнх-Эрдэнийг 100 мянган төгрөгөөр торгох санал гаргасан ч "Намайг Ж.Энхжаргалантай хамт явуулчих" гэх хүсэлт гаргаснаар тэднийг 9 хоног баривчлах шийтгэл ногдуулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.