Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ДЦС-3” ТӨХК-ийн хаягдал үнсэн сан дүүрч 40.2 тэрбум төгрөгөөр Эмээлтэд газар худалдан авч, станцаасаа автомашинаар үнсээ зөөвөрлөхөөс өөр аргагүй болсон“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

ИЦББХ, АҮБХ хамтран ДЦС-уудын хаягдал үнсний талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "ТЭЦ-4 гэхэд 1 жилд 4.2 тэрбум төгрөгийг үнсэн санг цэвэрлэхэд зарцуулж байна. Бусад жижиг станцууд үнсэн санг засварлах, өргөтгөх зэрэгт маш их үргүй зардал гаргаж байна. Тухайлбал ДЦС-2 гэхэд жилд 200 сая төгрөгийг үнсэн сан засварлах, үнс зайлуулахад зарцуулж байна. "ДЦС-3" ТӨХК-ийн хаягдал үнсэн сан дүүрч 40.2 тэрбум төгрөгөөр Эмээлтэд газар худалдан авч, станцаасаа автомашинаар үнсээ зөөвөрлөхөөс өөр аргагүй болсон байна.

Манай орон нийт хаягдал үнсний 5-15 хувийг дахин ашигладаг бол бусад улс орнууд маш өндөр хувиар /Жишээ нь Дани, Швед улсууд 100%/ барилга, авто замын түүхий эдийн нэмэлт орцоор ашиглаж, эдийн засгийн үр өгөөжөөс гадна байгаль орчны аюулгүй байдлаа хангадаг байна. Улаанбаатар хотод 100 га орчим талбайд хаягдал үнс агуулагдаж байгаа бөгөөд микро тоосжилт иргэдийн эрүүл мэндэд энэ хэмжээгээр шууд сөргөөр нөлөөлж байгаа билээ.

Иймд хаягдал үнсийг ашиглаж, барилгын материал үйлдвэрлэх, зам барих хувийн компаниудыг бодлогоор дэмжиж, станцуудтай ойр байршилд газар олгож, зах зээлийн эргэлтэнд оруулах зайлшгүй шаардлага бий" гэлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын гэр шатсаны улмаас 4 хүүхэд, 1 том хүн нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын гэр шатсаны улмаас 4 хүүхэд, 1 том хүн нас баржээ
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.