Зургаадугаар сарын 1-нээс өмнө автомашины татвараа төлөхийг санууллаа

Огноо
Унших
0 минут 57 секунд

Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй байдаг.

Автомашины албан татвараа төлөх хугацаа дуусахад таван хоног үлдсэнийг Монголын Татварын албанаас санууллаа. Та доорх сувгуудыг ашиглан татвараа төлж, цагаа хэмнэх боломжтой юмн.

  1. etax.mta.mn
  2. e-mongolia.mn
  3. itax.mta.mn
  4. ebarimt.mn
  5. smartcar.mn
  6. Гэрэгэ киоск машинаар дурын банкны картаар төлөх (дүүргийн Татварын хэлтэс, Автотээврийн үндэсний төвийн салбаруудад)
  7. Интернэт банк
  8. Үйлчилгээний нэгдсэн төвүүд дээрх Пос машинаар
  9. Цахимаар төлөх боломжгүй бол өөрт ойр аль ч банканд очиж тээврийн хэрэгслийн дугаараа хэлээд төлөх боломжтой.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 3683-д хүрч, 531 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 3683-д хүрч, 531 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
 
Ногоочид хүний нөөцийн дутагдлаа технологийн дэвшлээр нөхөж байна
Ногоочид хүний нөөцийн дутагдлаа технологийн дэвшлээр нөхөж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!