Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны хурал боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны ээлжит хурал боллоо.

Хуралд салбар хорооны шинэчилсэн бүрэлдэхүүнийг танилцуулж, үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд соёл, урлагийн арга хэмжээнд мэргэжлийн зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий дэд хороог байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн энэ жилийн баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах урлаг, соёлын арга хэмжээний талаар хэлэлцэж, бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.

Үүнд:

• "Нээлт, хаалт” үйл ажиллагаа

• "Жуулчдад зорилусан оройн арга хэмжээ”

• "Төрийн Хүндэтгэлийн концерт"

• “Дээлтэй Монгол” наадам

• “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн

• “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн

• “Улаанбаатар үдэш–2025” үдшийн цэнгүүн

• “Соёлын наадам” зэрэг соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ.

Үндэсний их баяр наадмын Урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны бэлтгэл зохион байгуулалт төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.

“Ард иргэд, эмч нар СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ байхад, танд яагаад ТААЛАГДАХГҮЙ байгааг ойлгохгүй байна, Ж.Чинбүрэн гишүүн ээ“
“Ард иргэд, эмч нар СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ байхад, танд яагаад ТААЛАГДАХГҮЙ байгааг ойлгохгүй байна, Ж.Чинбүрэн гишүүн ээ“
 
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!