Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймэрт 11894 га газар өртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.05.02/ 06:35 цагт бүрэн унтраалаа. Хиймэл дагуулаас хийсэн зурган хэмжилтээр тус түймэрт урьдчилсан байдлаар 11894 га талбай өртсөн байна. Хил залгаа Хушаат сум дамнасан тус түймрийн улмаас 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж шатсан.

Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-аас удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул айгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.

“ЖАРГАЛАН” зуслан 4 улирлын турш үйл ажиллагаа явуулна
“ЖАРГАЛАН” зуслан 4 улирлын турш үйл ажиллагаа явуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.