Хангайн бүс: 18 цэгт сүлжээ оруулна, IT компаниудад татварын хөнгөлөлт үзүүлнэ

Огноо
2025-04-15 09:13:21
Унших
4 минут 22 секунд

Монгол Улс тэртээ 20 гаруй жилийн өмнө Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гаргасан хэдий ч бодит амьдрал дээр хэрэгжээгүйн улмаас өнөөдөр Улаанбаатар хот ачааллаа дийлэхгүй хэмжээндээ хүрсэн. Иймд Монгол Улсын Засгийн газар орон нутгийг бүсчилэн хөгжүүлэх концепцийг бодит ажил хэрэг болгох зорилгоор Бүсчилсэн хөгжлийн үзэл баримталлыг 2024 онд шинэчлэн баталж, Засгийн газрын өргөтгөсөн хурлыг Архангай аймагт 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд багтаж байгаа юм. Эдгээр аймгуудыг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлэхээр болоод буй. Ингэж хөгжихөд харилцаа холбооны дэд бүтэц буюу интернэтийн хүртээмж маш чухалд тооцогдож байна. Хангайн бүсийн гурван аймаг шилэн кабельд бүгд холбогдсон ч 31 баг сүлжээгүй байна. Тодруулбал,

  • Архангай аймгийн 99 багаас 22 баг 4G сүлжээнд, 75 баг нь 3G сүлжээнд холбогдсон бол 2 баг сүлжээгүй байна.
  • Баянхонгор аймгийн 103 багаас 21 баг 4G сүлжээнд, 65 баг 3G сүлжээнд холбогдсон бол 17 баг сүлжээнд холбогдоогүй байна.
  • Өвөрхангай аймгийн 105 багаас 20 баг 4G сүлжээнд, 73 баг 3G сүлжээнд холбогдсон бол 12 баг сүлжээнд холбогдоогүй аж.

Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралд орон нутгийн иргэд сүлжээ оруулах, орон нутгийн гарааны IT компаниудад дэмжлэг үзүүлэх талаар ЦХИХХ-ны Сайд Ц.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр энэ 2025 онд Хангайн бүсийн 18 цэгт сүлжээ оруулахаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ, 5G сүлжээг нэвтрүүлнэ. Ингэснээр сумдын интернэтийн багтаамж, хурд 10 дахин нэмэгдэх боломжтой юм. Сумдын интернэтийн хурд нэмэгдсэнээр сурагчид малчны хотноос дэлхийн боловсролыг эзэмших, малчид нийслэл хотыг зорих шаардлагагүйгээр эмнэлэг, боловсрол гээд төрийн үйлчилгээг шуурхай авах боломж нь бүрдэнэ.

Орон нутгийн гарааны IT компаниудад татварын хөнгөглөлт үзүүлэхээр ажиллаж байна. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Хуулийн хүрээнд виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус хөнгөлөт үзүүлэх журам болон виртуал бүсийн үйл ажиллагааны журмыг боловсруулж, Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн IT компаниуд заавал Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй, үйл ажиллагаа явуулж буй байршлаасаа хөнгөлөлт эдлэх боломжтой. Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад дараах татварын болон татварын бус хөнгөлөлтийг үзүүлнэ. Үүнд:

  • IT-ийн компаниудад НДШ-ийн төлөлтөд нөхөн олговор олгоно.
  • IT-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүгийн тодорхой хувийн санхүүжүүлнэ.
  • Дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчдэд шагнал, урамшуулал олгоно.
  • IT -ийн үйлдвэрлэл эрхэлж буй компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл, хорогдол тооцно.
  • IT-ийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын байгууллагад патентжуулах зардлыг санхүүжүүлэхэд грант олгоно.
  • AI-д суурилсан төсөл, арга хэмжээний нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсэгт грант олгоно.
  • IT-ийн бүтээгдэхүүний олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн грант олгоно.
  • Экспортод гаргасан, оюуны өмчид бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрд судалгаа хөгжүүлэлтийн зардалд нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ.
  • IT-ийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргана.

Хангайн бүсэд 2025 онд сүлжээ оруулах цэг:

  • Архангай - 7 цэг
  • Өвөрхангай - 4 цэг
  • Баянхонгор - 7 цэг

ХЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
ХЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Булган аймгийн ИТХ-ын даргаар АН-аас сонгогдсон Ж.Ганболдыг томилогджээ
Булган аймгийн ИТХ-ын даргаар АН-аас сонгогдсон Ж.Ганболдыг томилогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!