ТҮЦ-ийг буулгахыг санал өгсөн иргэдийн 84 хувь нь дэмжжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өнгөрсөн долоо хоногт Хотын дарга Х.Нямбаатарын захирамжийн дагуу зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан буулгах ажлыг зохион байгуулсан. Гэвч уг ажил ТҮЦ эрхлэгчид болоод зарим иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Тиймээс эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар иргэдээс санал асуулга авч эхэлсэн юм. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжлэх бөгөөд өнөөдрийн /2025.04.14/ байдлаар нийт 2759 иргэн санал өгчээ. Үүний 84 хувь ТҮЦ-ийг нүүлгэхийг дэмжсэн санал өгсөн байна.

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг бий. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн бол зөвхөн Баянгол дүүргийн хэмжээнд гэхэд 110 гаруй ТҮЦ-ийг буулгажээ.

Н.Тэгшбаяр: Харцага Г.Ганхуяг үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч хүн хорооно гэж рекетлэх, бусдыг гэмт хэрэгт уриалах эрхгүй
Н.Тэгшбаяр: Харцага Г.Ганхуяг үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч хүн хорооно гэж рекетлэх, бусдыг гэмт хэрэгт уриалах эрхгүй
 
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!