АМРАХ АГШИН: Бүсгүй хүн 

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Бүсгүй бүр уруулаа будаад ажилдаа яардаг даваа гараг. Гунхсан, гүйсэн, яарсан, инээсэн үй олон бүсгүйчүүд. Энэ өглөө тааралдсан тэр олон бүсгүйчүүдээс нэг нь л санаанаас гарахгүй, санаа алдуулаад.

Өөдөөс харж суусан дугуй малгайтай, хөх хүрэмтэй ганган эмээ. Автобусанд орж ирэх хүмүүсийг тэр анхааралтай ажина. Урт үстэй, хөөрхөн нүдтэй охин хажууд нь суулаа. Эмээ охин руу жигтэй ширтэж байснаа " Миний хүү үүнийг авч байгаач" гээд тортой юмаа бариулав. Тэгээд яасан гээч. Гар цүнхээ удтал ухсанаа жижигхэн дөрвөлжин толь гаргаж ирээд уруулаа будсан. Тиймээ, тэр бол эмэгтэй хүн. Энэ орчлонгийн бүсгүй бүрийн адил үзэсгэлэнг хүсдэг эмэгтэй хүн. Хүсэл эрмэлзэл хөгширдөггүйн баталгаа хөөрхөн эмээ.

Хөөрхөн нүдтэй охин руу ширтэхдээ тэр юу бодсон бол? Жижигхэн толиндоо яаж харагдсан бол? Хажууд нь суугаа охин шиг орь залуу, үзэсгэлэнтэй дүр нь буусан болов уу? Санаа алдмаар санагдаа болов уу? Тэртээд үлдсэн дурсамжууд нь дахин нэг бодогдсон болов уу?

Би ч гэсэн цүнхэндээ жижигхэн толь, уруулын будаг хадгалдаг ганган эмээ болох болов уу?

Би, чи, та өтөлнө. Хэзээ нэг цагт хөөрхөн охид харахаараа уруулаа будмаар санагддаг жаахан эмээ болно. Ингэхэд өтөлнө гэдэг гунигтай болов уу ямар бол?

“Онлайн ажил байна“ гэх зар байршуулан, урьдчилгаа 5-15 мянган төгрөг авч залилан үйлддэг Б-г яллагдагчаар татжээ
“Онлайн ажил байна“ гэх зар байршуулан, урьдчилгаа 5-15 мянган төгрөг авч залилан үйлддэг Б-г яллагдагчаар татжээ
 
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!