Америкийн алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр. Монголд ирлээ. 2005 онд төрсөн тэрбээр FIFA, Fortnite зэрэг тоглоомын стрим, хошин бичлэг, reaction видеонуудаараа алдаршжээ. Эрч хүчтэй, өвөрмөц зан төрхөөрөө олон сая дагагчтай болж, дэлхий даяар фэнүүдтэй болсон гэхэд буруудахгүй. 2025 оны байдлаар YouTube-дээ 38.5 сая гаруй дагагчтай болсон байна. Тэгвэл түүний стрийм хоёр цагийн өмнө эхэлснээс хойш youtube хуудас дахь дагагчид нь 30 мянгаар нэмэгджээ. Монголд анх удаа ирж байгаа нь түүний фэнүүдэд баярт үйл явдал болж байна. Түүний стрийм одоо ч үргэлжилж буй.
“iShowSpeed”-ийн стрийм хоёр цагийн өмнө эхэлснээс хойш youtube хуудас дахь дагагчид нь 30 мянгаар нэмэгджээ
Огноо
Унших
0 минут 51 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2025/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.