1072 хувьцаагаар хувьцаа, бонд худалдан авах боломжтой юу

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 40 секунд

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны үлдэгдэл ногдол ашиг 93500 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлсэн. Тэгвэл Монголын хөрөнгийн биржээс хувьцааныхаа ногдол ашгаар зах зээлд хөрөнгө оруулалт хийх иргэдийг бүртгэж сургалт зохион байгуулах тухай зарлажээ. Өөрөөр хэлбэл, ногдол ашгаар анх удаа хувьцаа, бонд болон бусад бүтээгдэхүүн худалдан авах, арилжаанд оролцох сонирхолтой иргэдийг бүртгэж байгаа юм. Хэрэв та бүртгүүлэх бол энд дарна уу.

Биржийн зүгээс "1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" гэсэн уриалга дэвшүүлсэн байна. Гэхдээ иргэдийн хувьд 1072 хувьцаагаа шууд Хөрөнгийн бирж дээр арилжаалах боломж одоогоор бүрдээгүй болохыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас өмнө нь мэдээлж байв. Тэгвэл Хөрөнгийн биржийн зүгээс дээрх уриалгыг дэвшүүлэхдээ хувьцааныхаа ногдол ашгийн мөнгөөр анх удаа бонд болон бусад бүтээгдэхүүн худалдан авах, арилжаанд оролцох боломжтой гэх агуулгаар иргэдийг бүртгэж байгаа аж. Өөрөөр хэлбэл та 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгө болох 93500 төгрөгөөр Хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг 52 компаниар дамжуулж Засгийн газрын болон компанийн хувьцааг авах боломжтой. Аль эсвэл илүү эрсдлээ дааж орох боломжтой бүтээгдэхүүн худалдан авч болох аж.

Б.Болд: Миний данснаас монголын 6 улстөрчид мөнгө шилжүүлсэн гэх хуурамч мэдээлэл түгээсэнд харамсаж байна
Б.Болд: Миний данснаас монголын 6 улстөрчид мөнгө шилжүүлсэн гэх хуурамч мэдээлэл түгээсэнд харамсаж байна
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!