Украинчууд ОХУ-ын талд байлдаж байсан хятад иргэдийг баривчилж, Хятадын талаас тайлбар нэхжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 52 секунд

ОХУ болон Украины хоорондох дайн үргэлжилсээр. Тулалдааны үеэр ОХУ-ын талд байлдаж байсан хоёр хятад иргэнийг Украины тал баривчилсан байна.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдээлснээр цэргүүд нь зургаан Хятад иргэнтэй байлдаж, хоёрыг нь олзолсон аж. Тэрээр энэ талаар Бээжингээс тайлбар авахыг албаны хүмүүстээ үүрэг болгосон гэж хэлжээ.

БНХАУ нь ОХУ-ын холбоотон улс юм. Барууны орнууд Бээжинг ОХУ-д Украин дахь дайнаа үргэлжлүүлэхэд туслан зэвсэг үйлдвэрлэх эд анги нийлүүлж байгаа гэж буруутгаж буй. Харин БНХАУ Кремльд зэвсэг нийлүүлж байна гэх мэдээллийг удаа дараа няцаасан юм.

Зеленский “Эзлэн түрэмгийлэгчдийн ангиудад хоёроос олон Хятад иргэн байгаа гэх мэдээлэл бидэнд бий. Одоо бид баримтуудыг олж илрүүлж байна. ОХУ Европт явагдаж буй энэхүү дайнд БНХАУ-ыг шууд болон шууд бус байдлаар татан оролцуулж байгаа нь Путин дайныг зогсоохоос өөр юуг ч хамаагүй хийхэд бэлэн гэдгийг харууллаа” гэжээ. Тэрбээр нэмж АНУ үүнд хариу арга хэмжээ авна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Дайн эхэлснээс хойш ОХУ-ын зэвсэгт хүчин дэлхийн олон орноос дайчид Украинд байлдуулахаар хөлсөлж ирсэн. Харин төр засаг нь албан ёсоор цэрэг илгээсэн ганц орон бол Хойд Солонгос. Өнгөрсөн жил БНАСАУ ОХУ-руу 11 мянга орчим цэрэг илгээсэн. Мөн энэ оны эхээр хэдэн мянган цэрэг илгээсэн гэх мэдээлэл явж байгаа.

П.Сайнзориг: Монголын хөгжлийг гацаасан нөхөр гэнэт эх оронч дүр эсгэж, эцэст нь эхийнхээ нас сүүдрээр түрий барьдаг байна шүү дээ
П.Сайнзориг: Монголын хөгжлийг гацаасан нөхөр гэнэт эх оронч дүр эсгэж, эцэст нь эхийнхээ нас сүүдрээр түрий барьдаг байна шүү дээ
 
МАК Нарийн сухайтын бүлэг ордын эзэмшлийн хувийг тогтоох хэлэлцээр хийнэ
МАК Нарийн сухайтын бүлэг ордын эзэмшлийн хувийг тогтоох хэлэлцээр хийнэ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!