УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотойгоор нийтийн албанд томилогдох эрхээ 2 жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлсэн. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй.
Тэгвэл Дав.Цогтбаатарыг шийтгэх шүүхийн шийдвэрийг ШШГЕГ руу өчигдөр хүргүүлсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн тойргийн шүүхээс мэдээллээ. Харин ШШГЕГ-аас тодруулахад "Шүүхийн шийдвэр одоогоор ирээгүй байна. Удахгүй ирэх байх" гэсэн тайлбарыг өглөө.
ШШГЕГ-ын дарга, хурандаа Б.Нандинболор хэлэхдээ “Даваагийн Цогтбаатар гишүүнтэй холбогдох шийтгэх тогтоол шүүхээс манай дээр ирээгүй байна. Шийтгэх тогтоол ирвэл хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр манайд ирснээр бүртгэж, мөнгөн торгууль төлөх хугацааг зааж өгнө. Тэр хугацаандаа төлөхгүй бол албадлагын арга хэмжээ авна” гэж байсан юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!