Д.Амартүвшин: Ж.Энхжаргалан өөрийн  BRB компанийн зохион байгуулж буй XMF наадмыг ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД зохион байгуулахаар болжээ. Энэ бол цэвэр сонирхлын зөрчил 

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

2024 оны дөрөвдүгээр сард “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилж байв. Тэрбээр НИТХ-ын сонгуулийн 8-тойрогт МАН-аас нэр дэвшихээр ажлаа өгсөн ч сонгуульд ялалт байгуулж чадаагүй.

Тэрбээр 2024 оны арваннэгдүгээр сараас буцаад “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн юм.

"Либертари" намын дарга Д.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа Ж.Энхжаргалантай холбоотой ийн пост бичжээ. Тэрбээр:

-Төв цэнгэлдэх хүрээлэн хэмээх төрийн өмчит компанийн захирал Ж.Энхжаргалан өөрийн хамаарал бүхий BRB компанийн зохион байгуулж буй XMF хэмээх үйл ажиллагааг ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД зохион байгуулахаар болжээ. Энэ бол цэвэр сонирхлын зөрчил. Хуультай.

Ийм улаам цайм сонихолын зөрчил гаргаж бгаа хүн цаашид шудрага ажиллана гэхэд тун хүнд. Залуучууд төрд ороод ийм хурдан ялзарч бгааг харахаар үнэхээр харамсах юм...

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Төрийн албан хаагч та хуулиа мөрдөж ажиллана уу" гэжээ.

Ж.Ганбаатар: Орлогын албан татвар их хэмжээгээр буурсан нь маш том зүйлийн дохио шүү. Үүнийг  Ерөнхийлөгч Г.Энхтайван, Б.Лхагвасүрэн мэдэж байгаа
Ж.Ганбаатар: Орлогын албан татвар их хэмжээгээр буурсан нь маш том зүйлийн дохио шүү. Үүнийг Ерөнхийлөгч Г.Энхтайван, Б.Лхагвасүрэн мэдэж байгаа
 
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!