Боловсролын сайд П.Наранбаяр “Шинэ Монгол төв“ ТББ-ын төсөлд 1.2 тэрбум төгрөг шилжүүлэхдээ УИХ-аар батлагдаагүй дараа оны төсвөөс зарцуулах ТУШААЛ гаргажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Өчигдөр хуралдсан УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн ажиллаж байсан "Шинэ Монгол" сургуулийнхаа "СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ" төсөл рүү 1.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэх мэдээлэл дэлгэгдсэн. Түүний энэ үйлдлийг олон нийт ашиг сонирхлын зөрчилтэй гэж шүүмжлээд байгаа юм.

Сайд П.Наранбаяр нь Боловсролын сайдаар томилогдоод ердөө хоёр сарын дараа буюу 2024 оны есдүгээр сарын 9-ний өдөр сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргасан аж. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын санаачилсан төсөл хөтөлбөрт 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохыг уг тушаалаараа үүрэг болгожээ. Санхүүжилтийн 800 сая төгрөгийг 2024 оны улсын төсвөөс, үлдсэн 400 сая төгрөгийг 2025 оны төсөвт тусгахыг Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалдаа даалгасан байна.

Энд анхаарал татаж буй нэг явдал нь дээрх тушаалыг гаргах үед нь 2025 оны улсын төсөв батлагдах нь битгий хэл, хэлэлцэж ч эхлээгүй байсан үе юм. Олон нийт сайд П.Наранбаярыг "Шинэ Монгол" сургуулийн захирлаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахыг тус сургуулийн үүсгэн байгуулагч гэдгийг мэддэг. Тэгвэл Сургуулийн судалгаа хөгжлийн "Шинэ Монгол төв" ТББ нь нийт 120 сургуульд сургуулийн менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ирэх тавдугаар сарын 1-15-нд явагдана
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ирэх тавдугаар сарын 1-15-нд явагдана
 
Ирэх сараас зургаан настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг орон нутагт эхэлнэ
Ирэх сараас зургаан настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг орон нутагт эхэлнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!