Шинжлэх ухаан, эрдэмтдийнхээ үгэнд итгэдэггүй Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга!

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 9 секунд

УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга маань шинжлэх ухаанд итгэдэггүй хүн байдаг бололтой шүү” гэж С.Ганбаатарыг ёжилсон нь оргүй биш. Салбараа олоогүй хүн дарга болох ямар аюултайг ч олон нийт харлаа.

Хэдхэн хоногийн өмнө МҮОНРТВ-ээр цацагдсан “Уран” хэлэлцлүүлэгт Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга нь оролцохдоо эрдэмтдээ үгүйсгэлээ.

Тэрбээр “Ураны гэрээ эдийн засгийн хувьд ашиггүй, Оюутолгойн гэрээнээс ч дор болсон. Бид 40 жилийн турш уранаа ухуулж, газрын хэвлийд химийн маш хортой бодис (Жилд 215000 тн буюу 15-н вагон хүхрийн хүчил) шахуулсан атлаа Оюутолгойн нэг жилд олдог орлогоос бага ашиг хүртэнэ гэдэг байж боломгүй асуудал. "Орано майнинг" компанитай хийсэн гэрээ байгаль орчин, хүн амд хор хөнөөл учруулна. Энэ компанийг шүүхэд өгнө" гэх агуулгуудыг амнаасаа унагалаа.

Угтаа бол Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо нь, үйлдвэржилтийн бүтээмжийн өсөлт, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжин, хөгжүүлэх бодлого, хүнд үйлдвэрлэлийг дэмжих хөгжүүлэх бодлого зэрэг асуудлыг эрхлэх чиг үүрэгтэй атал эсрэгээрээ шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийн салбараа олны өмнө дэвсэллээ. Хэзээний л “ босоо” гэдгээрээ танигдаж төрийн албыг олон жил түшилцэж яваа С.Ганбаатар гишүүний хувьд Аж үйлдвэрийн салбараас огт хөндий хүн ч хүн биш. Шинжлэх ухаан биш юм гэхэд Хөдөлмөрийн эдийн засагчийн зүгээс харсан ч ураны төсөл ганц түүхий эдээс хараат улсынх нь эдийн засагт ямар үр өгөөжтэйг мэдэхийн дээдээр мэдэх л учиртай. Төр нь эрдэмтдийнхээ үгэнд итгэдэггүй наад захын тод жишээ нь энэ. Харамсалтай нь тэр олон төслийг хойш татаж чөдөр болсоор ирсэн нь гашуун үнэн.

Монголын төр шинжлэх ухааны салбарт онцгой анхаарна гэж ярьсаар уриа лоозонгийн шинжтэй болсоор эцэстээ шинжлэх ухаан ч үгүй боллоо.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиар Боловсрол, шинжлэх ухааны яамыг Боловсролын яам болгож өөрчилсөн.

Шинжлэх ухааны харьяа байсан шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэд нь тоон дотор үсэг шиг явж байна. Үүний тод жишээ нь, ШУА-ын харьяа байсан Палеонтологийн хүрээлэн одоо Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа болсон байх юм.

Хэрэв шинжлэх ухаан гэх үгийг авч хаяагүй бол энэ байгууллагын эрдэмтэн судлаачид мэргэжлийн байгууллагынхаа харьяанд нэр нүүртэйхэн ажил үүргээ гүйцэтгэж явах байлаа.

ШУУД: УИХ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлахаар хэлэлцэж эхэллээ
ШУУД: УИХ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлахаар хэлэлцэж эхэллээ
 
Монголын эрэгтэй шигшээ баг тэмцээнээ дуусгалаа
Монголын эрэгтэй шигшээ баг тэмцээнээ дуусгалаа
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!