УИХ-ын Эдийн засаг байнгын хороо, ТББХ-ны хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Эрчим хүчний салбарыг ЭЗ-ийн үр ашигтай болгох зорилтын биелэлт 100 хувь гэсэн байна. Үнэхээр 100 хувь биелэсэн юм уу.
Авлигын гэмт хэргийг бууруулах ажлын хэрэгжилт 100 хувь гэнэ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн тоо 2021 онд 335 байсан бол 2024 онд 577 болж өссөн байна. Ажлынхаа үр дүнг хэзээ бодитоор тайлагнадаг болох юм бэ" гэж шүүмжлэлтэй хандлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!