Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эх орноосоо урвасан гэх хамба лам З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарыг "Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг. Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн.

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогджээ.

Тэдгээрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байна. Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

ШУУД: П.Батчулуун эмч болон донорын асуудлаар УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багаас мэдээлэл хийж байна
ШУУД: П.Батчулуун эмч болон донорын асуудлаар УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багаас мэдээлэл хийж байна
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.