Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: 1XBET-ийн хар сүлжээг бүрэн таслан зогсоох хуулийг энэ 7 хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

1XBET-ээр дамжин 1 орчим их наяд төгрөг ямар нэгэн татвар, шалтгалтгүй гадагшаа урсжээ. Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хүрээнд 1XBET-тэй холбоотой болон бусад 6000 гаруй домайныг хаасан ч хууль бус үйл ажиллагаа шинэ домайнаар үргэлжилсээр байна. Тиймээс асуудлыг бүрэн шийдэх хууль эрхзүйн зохицуулалт дутаж буйг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал онцолсон.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Цахим мөрийтэй, бооцоот тоглоом хүний хөдөлмөрлөж олсон бүхнийг нэг шөнийн дотор үгүй хийж, итгэлийг нь хулгайлж, гэр бүлээс нь эхлээд хайртай бүхнийг нь булааж байна. Тиймээс иргэдийнхээ зовлонгоор завшдаг энэ хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хууль эрх зүй, бодлогын түвшинд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг зогсолтгүй ажилласаар байна. Энэ долоо хоногт УИХ-д холбогдох хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлнэ" гэжээ.

САНГИЙН САЙД: Энэ жил он дамжсан илүүдэл орлого байгаагүй учраас ТӨСВИЙН ОРЛОГО БУУРСАН мэт харагдаж байгаа юм
САНГИЙН САЙД: Энэ жил он дамжсан илүүдэл орлого байгаагүй учраас ТӨСВИЙН ОРЛОГО БУУРСАН мэт харагдаж байгаа юм
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.