Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга асан З.Энхболдыг хийн хоолойн асуудал хариуцсан Тусгай үүрэгт элчин сайдаар томилохоор болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Засгийн газрын Лхагва гарагийн ээлжит хуралдаанаар тусгай үүрэгт Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн байдаг.

Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх, УИХ-ын дарга асан З.Энхболд нарыг Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ.

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр УИХ-ын дарга асан З.Энхболдыг хийн хоолойн төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлийн Тусгай үүрэгт элчин сайдаар томилохоор болсон байна.

Дээрх хүмүүс нь гадаадад Монгол Улсыг төлөөлж ажиллаж амьдрахгүй бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийг хэрэгжлүүлэхээр Ерөнхий сайд болон Засгийн газарт зөвлөж ажиллах юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгаар цас орж, шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгаар цас орж, шуурна
 
Л.Гантөмөр: Оросоос авч буй гурил дээр татвараа буцааж сэргээх хэрэгтэй
Л.Гантөмөр: Оросоос авч буй гурил дээр татвараа буцааж сэргээх хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.