БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран зохион бүтээсэн “In da house-3: Korea” кино гуравдугар сарын 6-наас кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болно.
Эл бүтээлд өмнөх хоёр ангид тоглосон жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын уран бүтээлчдээс гадна Солонгосын А зэрэглэлийн жүжигчид Ги Жү Бун, Юн Жэ Мүн нарын алдартай уран бүтээлчид дүр бүтээсэн юм. Киноны нээлтэд оролцохоор БНСУ-ын уран бүтээлчид Монголд хүрэлцэн ирэх аж. Түүнчлэн “In da house-3: Korea” уран бүтээлийг БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад гаргахаар болжээ.
Тэгвэл “In da house-3: Korea” киноны дууг дуучин Mekh ZakhQ, BX нар хамтран дуулжээ. Дээрх хоёр дуучин 2024 онд хамтран “Захиа” гэх дуугаа гаргаж байв.
BX-ийн хувьд 2013 оноос шинэ уран бүтээл хийгээгүй. Түүнийг АНУ-д амьдардаг гэх мэдээлэл бий. BX-ийн "My love", "Sorrow", "Сак", мөн "Ийм нэгэн дурлал" киноны дууг мэдэхгүй хүн ховор биз ээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!