Засгийн газрын ээлжит хуралдаанаар сар шинийн баярын амралтыг гуравдугаар сарын 5-ныг дуустал сунгасан. Харин энэ шийдвэр нь хугацаа алдаж гаргасан болохыг иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ тухайд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ асуудалд уучлал гуйлаа. Тэрбээр,
- Шинийн 2, 3 амралтын өдөр таарч байгаа учраас Даваа гарагт ажил цуглах нөхцөл байдал үүссэн. Иргэдээс амрах ёстой өдрөө амармаар байна, цагаан сар тэмдэглэх зайлшгүй шаардлага үүсэж байна гэсэн олон санал гаргасан тул олон хувилбар судалж үзлээ. Хөдөлмөрийн хуулиар эрх нь өмнө нь Засгийн газарт байсан юм. Баяр өдрүүд амралтын өдөр таарвал нааш, цааш нь зохицуулах эрх нь Засгийн газарт байхгүй болсон. Шинийн 1, 2, 3-нд заавал амрах ёстой гэж хуулийн логик байгааг хуульчид сүүлийн үед тайлбарлаж байна. Үүн дээр дээд шүүхээс тайлбар явуулж цаг алдсан тал бий.
Шүүхээс хариу ирүүлээгүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас нэгэнт иргэдээс санал гарч байгаа учраас Бямба, Ням гарагт шинэлж Даваа, Мягмар, Лхагва гарагт амарч Пүрэв гарагаас ажил цуглана. Гэхдээ энэ бол төрийн байгууллагуудад хамаатай. Гэхдээ хувийн хэвшлийнхэнд хамаагүй шийдвэр гаргаж болохгүй учраас бид уриалж байгаа.
Ажилтнуудаа Пүрэв гарагаас ажиллуулахыг уриалж байгаа. Гэхдээ төр үүн дээр зохицуулалт хийж байгаа, 2025 онд багтаж Даваа, Мягмар, Лхагва гарагийн амарсан өдрийг аль нэг амралтын өдөр ажлын өдөрт шилжүүлж биечлэн болон цахимаар ажиллаж болно. Тиймээс биш Засгийн газар амралтын өдрийг нэмэх, хасах, шилжүүлэх эрхгүй болсон, хоёрт Засгийн газар хамгийн том ажил олгогч учраас салбарын сайдууд, аймгийн Засаг дарга нар, төсвийн ерөнхий зохицуулагч нарт ийм зохицуулалт хийх, гаргаж болох хамгийн үр дагавар багатай санал үүнээс өөр шийдэл байхгүй гэж үзэж байгаа юм.
Тиймээс иргэд Бямба, Ням, Даваа, Мягмар, Лхагва гарагт амарна. Үүн дээр би уучлал гуйх ёстой, ард иргэдийг бухимдуулж, цагаан сараа урьдчилж төлөвлөх ёстой шүү дээ, цаг алдсан тал бий.
Яагаад гэвэл, та бүхэн бүгд санаж байгаа байх, нэг сарын өмнө би мэдээлэл хийж цагаан сар наадмаар урт амардаг хуулийн зохицуулалтыг УИХ-д өргөн барина. Иймээс УИХ-ын Хаврын чуулган завсарлахаас өмнө шийдэгдвэл энэ жилийн цагаан сар бямба, ням гарагт тохиосон ч Даваа гарагаас амардаг хууль эрхзүйн зохицуулалт шийдэгдэнэ гэж байсан. Гэхдээ энэ тогтоол өнөөдөр батлагдаж амжаагүй шүү дээ.
Одоо бид УИХ-ын Хаврын чуулганаар энэ жилийн наадам, ирэх жилийн Цагаан сараас авхуулаад хэрэв амралтын өдөр тохиох эсвэл шинийн 1, 2, битүүн тасарсан тохиолдолд ажлын өдөр рүү шилжүүлдэг зохицуулалтыг Засгийн газраас гаргаж байна.
Ямартай ч иргэдэд эргэлзээ төрүүлээд яах вэ, Билгийн тооллоор Бямба гарагт золгоё. Шинийн 6 хүртэл золгоё. Төрийн албан хаагчид амарсан гурав хоногийг энэ онд багтаж энэ зохицуулалтыг хийнэ. Ер нь Хаврын чуулган эхлэхэд наадмаар урт амардаг, цагаан сараар урт амардаг, амралтын өдөр тохиовол ажлын өдөр шилжүүлдэг хуулийн зохицуулалт гаргаж байгаа юм.
Бид дээд шүүхэд 2.25-ны өдөр тайлбар явуулах хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Нэгэнт цагаан сар дөхөж иргэдээс санал ирсэн учраас Засгийн газраас бид ийм шийдвэр гаргасан. Хувийн хэвшлийнхэнд хандаж ажилтнуудаа Даваа, Мягмар, Лхагва гарагт амрааж, Пүрэв гарагт нэгдсэн зохион байгуулалтаар ажиллахыг уриалж байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!