“УИХ-ын гишүүн Э.Болормаа нь Их Британийн Виржиний аралд бүртгэлтэй оффшор компаниас санхүүжилт авсан нь батлагдсан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Иргэний нийгмийн төлөөллөөс өнөөдөр УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд "УИХ-ын гишүүн Э.Болормаа нь сонгуулийн үеэр 100 хувийн гаднын хөрөнгө оруулалттай, оффшор данстай компаниас хандив авсан байна. Энэ нь сонгуулийн хууль зөрчсөн. Мөн аудитын газраас УИХ-ын гишүүн Э.Болормаагийн тайланг бүрэн нягтлаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Төрийн аудитын байгууллага хууль завхруулдаг, гэмт хэрэгтнийг өмгөөлдөг байж болохгүй. Монгол Улсын санхүүг хянах чадамжгүй, төрийг дампууруулж, хууль зөрчсөн албан тушаалтан, УИХ-ын гишүүн, луйварчдыг өөхшүүлэн дэмжсээр байж болохгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ёсзүйгээ сахиж, өөрийн гараар улстөрд хөтлөн оруулж ирсэн Э.Болормаадаа хариуцлага тооцож, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн тат. Чадахгүй бол хамт огцор.

УИХ-ын гишүүн Э.Болормаа өөрөө татгалзахгүй бол хуулийн дагуу татагдана. Тэрбээр хамгийн багадаа гаднын компаниас 630 сая төгрөг авсан байна. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авсан үндэслэл.

УИХ-ын гишүүн Э.Болормаа нь Их Британийн Виржиний аралд бүртгэлтэй оффшор компаниас санхүүжилт авсан нь батлагдсан. Төрийн эрхийг хууль бусаар авсан бол 6-гаас дээш жилийн ял авах ёстой байтал том намын дор хариуцлага хүлээдэггүй юм байна. Гэтэл энэ асуудлыг шалгахгүй байгаа аудитын байгууллага ч хариуцлагаа хүлээх ёстой" гэлээ.

ХӨСҮТ:Улаанбурхан өвчний нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн
ХӨСҮТ:Улаанбурхан өвчний нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!