Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ:Улаанбурхан өвчний нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад, "Улаанбурхан өвчин бүртгэгдэж буй улс орнуудаар аялсан гэх өгүүлэмжтэй, уг халдварын сэжигтэй 1 хүнийг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байна.

Дэлхий дахинд 2025 оны 1 дүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3,106 тохиолдол бүртгэгдэж, Монголчуудын их зорчдог Тайланд Улсад 103 тохиолдол, БНСУ-д 1 тохиолдол, Вьетнам улсад 114 тохиолдол тус тус бүртгэгдэж, дэгдэлт болж байгаа тул та бүхнийг гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.

Үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай" гэлээ.

Хүүхдийн мөнгийг Пүрэв гарагт шилжүүлнэ
Хүүхдийн мөнгийг Пүрэв гарагт шилжүүлнэ
 
М.Мандхай: Социал Демократ Монголын Ахмадын холбооны 500 гаруй ахмадуудтай уулзаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар саналаа солилцлоо
М.Мандхай: Социал Демократ Монголын Ахмадын холбооны 500 гаруй ахмадуудтай уулзаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар саналаа солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.